Хайрын тухай нэгэн шүлэг...

Б.Лхагвасүрэн "Хайрын мадригал" гэдэг шүлэг надад үнэхээр их таалагддаг юмаа :) тэгээд орууллаа.

Би ганцхан чамруу татсан шулуун чавхдас

Чи ганцхан надруу татсан шулуун чавхдас

Намайг чамайг атгасан

Үй түмэн галт хараацай

Судасны минь доргионд үсчинэ.

Газрын тэнгэрийн оньсого таалцана.

Намайг чамайг мөргөсөн

Үүл тэнгэрийн навчис

Зүрхний минь илдэнд сэмрэнэ.

Зүүд эгээрлийн хязгааргүйд хийснэ.

Чамруу татсан шулуун чавхдас гэмээнэ би

Надруу татсан шулуун чавхдас гэмээнэ чи

Чамдаа хазайн үгүй хүрч

Наддаа хазайн үгүй ирж

Би цэнхэр өнгөтэй

Чи цагаан өнгөтэй

Хос шулуун болно

Хүслээ элдэн одно.

Хуурын чавхдас мэт бидэн хоёр дээр

Амьдрал

Тэнгэрийн заадас шиг эрмэг хөвчөөр

Туйлс хайлна.

Үүлтэй тэнгэр , газарт орон зайгаа булаалгаж

Үхэхийн цаг ирэхэд

Бидэн хоёр

Бие биедээ шингэн огтлолцоно.

 

 

 

 

Jason Mraz & Colbie Caillat - Lucky

I'm lucky i'm in love with my best friend

Сайн байна уу?

Анхны бичлэг...Ингээд блогтой боллоо :)) Ойрдоо блогуудийг их уншсан чинь өөртөө бас блогтой болмоор санагдлаа. Сонирхолтой юмаа. Сайхан зүйлс ихийг бичнээ.

 

(Нийт: 3)